Өглөөний сонголтоо хялбарчил
Өөрт зохих хослолуудаа мэдэж, “Юу өмсөх вэ?” гэсэн өглөөний эргэлзээ, стрессээ март.
100%Модерн классик мастеркласс хөтөлбөрт нэгдэн 2100+ эмэгтэйн адил сэтгэл хөдлөлөөр үрдэг сая сая төгрөгөө хэмнэж, өдөр бүр өөртөө 100% итгэлтэй алхаарай.
Өөрт зохих хослолуудаа мэдэж, “Юу өмсөх вэ?” гэсэн өглөөний эргэлзээ, стрессээ март.
100%Хувцсаа сонгоход бага цаг зарцуулж, өглөөний цайгаа тухтай уух зав өөртөө гарга.
5 минутад бэлэнӨмсөхгүй хувцас цуглуулахын оронд өөрт хэрэгтэйг төлөвлөж авна.
9 сая ₮ / жилБоломжит хэмнэлт.Та шинэ хувцас авдаг ч тэдгээр нь хоорондоо зохицдоггүй. Өглөө бүр юу өмсөхөө дахин шийддэг. Зарим хувцас шошготойгоо үлддэг.
Асуудал нь хувцасны тоонд биш, сонголт хийх системгүй байгаад оршино.
Та өөр хэн нэгний шүүгээг хуулбарлахгүй.
Өөрийн амьдралын хэмнэлд нийцэх сонголтын систем бүтээнэ.
баярллаа хэрэггүй хувцасанд мөнгө үрдэгээ ойлгосон. яаж зохицуулж хувцас авахаа мэдэж авлаа амжилт
Капсул хувцасны цуглуулга бүтээгээд ямар ч үед донжтэй, загварлаг хувцаслаж болох аргаа мэдсэн болохоор их баяртай байна.
Хувцаслалтаа өглөө босоод сонгох гэж нэлээн стресддэг байсан энэ сургалт яг миний сонирхдог стил имиж байж чадлаа.
Дэлгүүрээс яг өөрийн хэрэгтэй зүйлсээ авах, мөнгөө дэмий өмсөхгүй сэтгэл хөдлөлөөр авах цаг мөнгөө үрэхгүй маш гоё цэгцтэй боллоо
Би олон юмаа цэгцлэх гээд минимал болох зорилгоор хайж явсаар гоё багшийн гоё хичээлийг сурч үнэхээр шүүгээ цэгцэрч багассан^^
Үнэхээр их таалагдлаа.Өмнө нь анзаарч байгаагүй зүйлүүд ч гарч ирж байна..Баярлалаа,Амжилт хүсэе ээ ❤️
Хичээл бүр дээр маш сэтгэлээсээ хандаж хүнд хүргэх тал дээр анхаарсан нь маш их таалагдсан. Зүгээр ороод үзээрэй гэж хэлье дээ.
Гэхтээ энэ сургалтын ачаар одоо өөртөө зөв сонголт хийнэ. Баярлалаа. ❤️Боломжтой болохоороо ганцаарчилсан сургалтанд суух болно.
Сайн байна уу,Онлайн курст хамрагдаад маш сайхан мэдээлэл, мэдлэг олж авлаа. Хичээлүүд нь маш сонирхолтой бөгөөд уйдахааргүй гоё байлаа.
Хувцасаа сонгохдоо капсул үүсгэх нь их хэрэгтэй болохоор одоо байгаа хувцаснуудаа дотроо төсөөлөөд энийг нь тэрэнтэй капсул үүсгэх юм байна гэж ойлгож авлаа.
Худалдан авалт хийхдээ нэлээн бодож няхуур ханддаг болжээ Хичээлээ бүгдийг нь бичиж тэмдэглэж авлаа Одоо хувцасны шүүгээгээ цэгцлэх үлдлээ.
Капсул хувцасны шүүгээний 5 алтан дүрмээ баримтлан хувцас сонгоход илүү хялбар болж байна.
Өөрийнхөө зөвхөн хувцаслалт, стилийн тухайд биш сэтгэлгээний маш том хөрөнгө оруулалтыг хийж чадлаа.
Quit luxury хэв маяг, хувцаслатынхаа өнгө сонголтод анхаарах, timeless сонголтод хэрхэн анхаарах талаар мэдлэг мэдээлэлтэй боллоо.
Миний хувьд одоо өөрийнхөө дүр төрхийг минимал, модерн классик хэв маягийн хувцаслалтаар бүрдүүлж, өөрт тохирсон загварлаг байх хүсэлтэй байна.
sain bn u?onlain kursiin medeelel sonirholtoi bailaa.hamgiin sonirholtoi medeelel ni huvtsasnii shuugee tsegtsleh bailaa.bayarlalaa.
хувцасны шүүгээнд маань үлдэх хувцас цөөхөн болохнээ. Гайхалтай сайхан сургалт байнаа. Баярлалаа.
Сайн байна уу сайхан бүсгүй минь😊 Хувцаслалт загварын талаар ихээхэн ойлголттой болж авлаа. Яг миний хувцаслахыг хүсдэг хэв маяг маань байлаа🙂
Надад бүх хэсэг маш их таалагдлаа, үнэхээр өөрт тохирсон хувцас, гоёл чимэглэлээ хослуулж авч чаддаггүй бсын бн.
Хичээлүүдээ үзэх явцад мэддэг юм шиг хирнээ анзаардаггүй олон деталууд орхигдуулдаг байсанаа анзаарч мэдлээ.
Хичээл бүр дээр дарж агуулгыг харна. Та бүх хичээлийг өөрийн хурдаар үзнэ.
Нэмэлт бүр дээр дарж дэлгэрэнгүй агуулгыг харна.
Тренд хөөхгүйгээр өөрт тохирох хувцсаа таних, хослуулах, арчлах шалгуураа цэгцэлнэ.


30 хоног
Та яг л гоёмсог даашинзыг худалдаж авахаасаа өмнө өмсөж үздэг шиг, энэ мастерклассын үнэ цэнийг өөрөө мэдрээд үзээрэй.
Сургалтад хамрагдаад 30 хоногийн дотор үр дүндээ сэтгэл хангалуун бус байвал бид таны төлбөрийг 100% буцаан олгоно.
Асуулт асуухгүй. Татаж авсан бүх бонусаа та өөртөө хадгалж үлдэнэ.
Танд ямар ч эрсдэл байхгүй. Өөрчлөлтийг хойшлуулах нь л таны хувьд цорын ганц эрсдэл юм.
Асуух зүйл үлдсэн үү? Энд хамгийн их асуудаг асуултуудад хариуллаа.
Суралцагчид юу ойлгож, юуг өөрчилж, ямар сонголт хийж эхэлснээ өөрсдийн үгээр хуваалцлаа.
279 үнэлгээ · Дундаж үнэлгээ 4.9 / 5.0
баярллаа хэрэггүй хувцасанд мөнгө үрдэгээ ойлгосон. яаж зохицуулж хувцас авахаа мэдэж авлаа амжилт
Ийм гоё хичээл сонсож өөртөө хөрөнгө оруулалт хийсэндээ маш их баяртай байна. Худалдан авалт хийхдээ нэлээн бодож няхуур ханддаг болжээ Хичээлээ бүгдийг нь бичиж тэмдэглэж авлаа Одоо хувцасны шүүгээгээ цэгцлэх үлдлээ. Дахин дахин баярлалаа
Үнэхээм гоё хичээл байлаа нүд нээгдлээ. Дэлгүүрээс яг өөрийн хэрэгтэй зүйлсээ авах, мөнгөө дэмий өмсөхгүй сэтгэл хөдлөлөөр авах цаг мөнгөө үрэхгүй маш гоё цэгцтэй боллоо баярлалаа
Капсул хувцасны цуглуулга бүтээгээд ямар ч үед донжтэй, загварлаг хувцаслаж болох аргаа мэдсэн болохоор их баяртай байна. Хичээлүүд үзэхэд товч, ойлгомжтой, сонирхолтой байлаа. Баярлалаа.
Онлайн курс үзэхэд маш сонирхолтой байлаа. Хувцас сонголт хийхэд илүү хялбар болж, цөөн тооны чанартай, тухтай, хувцсаар олон look бүрдүүлж, цаг хугацаагаа хэмнэж, амьдралд тав тух нэмэх боломжийг бүрдүүлж байгаад маш их баяртай байна.
Капсул хувцасны шүүгээний 5 алтан дүрмээ баримтлан хувцас сонгоход илүү хялбар болж байна. Баярлалаа
Сайн байна уу царайлаг донжтой багш минь уу? Би өөрийг чинь олон хүн дундаас сонгож суралцаж бгаадаа сэтгэл хангалуун бгаа, яг л миний дуртай донжуудыг ойлгомжтой зааж өгч байгаа, их зүйлийг ойлгож сурч байна. Би олон юмаа цэгцлэх гээд минимал болох зорилгоор хайж явсаар гоё багшийн гоё хичээлийг сурч үнэхээр шүүгээ цэгцэрч багассан^^
Юуны өмнө энэ сайхан мэдлэг, мэдээллийг түгээж байгаа чадварлаг, сэтгэмжтэй стилист Санчирмаадаа ажлын өндөр амжилт хүсээд маш баяртай байгаагаа хүргэж байна. Онлайн сургалтаар олсон мэдлэгээ амьдралдаа бодитоор хэрэгжүүлэхээр VIP үйлчилгээг маш өндөр сэтгэгдэлтэй авлаа. Өөрийнхөө зөвхөн хувцаслалт, стилийн тухайд биш сэтгэлгээний маш том хөрөнгө оруулалтыг хийж чадлаа. Сэтгэл санаа өөдрөг, өөртөө итгэлтэйгээр өөрийгөө бүрэн дүүрэн мэдэрч үнэ цэнээ олж аз жаргалтай байхад их нөлөөлдөгийг мэдэрсэн. Өөрт тохиромжтой хувцсанд маш их цаг зав, санхүүгээ алдаж байсан гээд өндөр ач холбогдолтой байлаа. Мөн худалдан авсан хувцсаар capsul wardrobe үүсгээд авчихаар маш амар болж өдөр бүр жаргалтай тохиромжтой алхдаг болсон байна. Сайхан байх нь зохицолтой, итгэлтэй, жаргалтай инээмсэглэлийг хэлэх бөгөөд үүнийг минь олж бүрдүүлж өгсөнд маш их баярлалаа.
Үнэхээр их таалагдлаа.Өмнө нь анзаарч байгаагүй зүйлүүд ч гарч ирж байна..Баярлалаа,Амжилт хүсэе ээ ❤️
sain bn u?onlain kursiin medeelel sonirholtoi bailaa.hamgiin sonirholtoi medeelel ni huvtsasnii shuugee tsegtsleh bailaa.bayarlalaa.
Стилистийн маань биеийн хэлэмж, ярианы өнгө аяс, 4к өндөр нягтаршилтай онлайн хичээлүүдийг чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгээд бидэнд хүргэж байгаад маааш их талархлаа. Quit luxury хэв маяг, хувцаслатынхаа өнгө сонголтод анхаарах, timeless сонголтод хэрхэн анхаарах талаар мэдлэг мэдээлэлтэй боллоо. Модерн контенправи хэд маягт тохирсон брендүүдийг санал болгосонд маш их баярлалаа. Хувцасны шүүгээгээ маргааш цэвэрлэнэ.
Онлайн хичээлүүдийг үзэхэд маш энгийн ойлгомжтойгоор яг хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж чадсан. Хичээл бүр дээр маш сэтгэлээсээ хандаж хүнд хүргэх тал дээр анхаарсан нь маш их таалагдсан. Зүгээр ороод үзээрэй гэж хэлье дээ. 🥰👍👍👍
Дээрх хичээлүүдээр цөөн тооны чанартай piece- р хэрхэн илигант байдлыг бүрдүүлж өөртөө тухтай, итгэлтэй хувцаслаж байх мэдлэгийг олж авлаа💜🩵💙
Одоо шкаф дахь хувцаснуудаа гаргаж хоорондоо нийцэх модерн класик хэв загвартай хувцас, хэрэглэлээ сонгож үлдээх, бие дааж хийх ажил маань үлдлээ🙂🙂🙂
Бас өмнө нь хэзээ ч харж, сонсож бгаагүй брэндүүдийг мэддэг боллоо. Тэднээс бас суралцах, худалдан авалт хийх санаа төрлөө😍😍😍
Модерн классик хэв загварын талаарх мэдлэгийг маань тэлж өгсөн үр дүнтэй сургалт байлаа🧡🩷❤️
Стилист таны сэтгэл татам, сайхан төрх бас энгийн даруу хирнээ цэмцгэр, чамин хувцаслалт, хэв маягт татагдаж хичээлээ богино хугацаанд үзэж дуусгалаа💕💕💕
хувцасны шүүгээнд маань үлдэх хувцас цөөхөн болохнээ. Гайхалтай сайхан сургалт байнаа. Баярлалаа. Олон бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэл өгч, гэрэл гэгээ цацруулсан, инээд хөөртэй үзэсгэлэнт бүсгүйчүүдийг бүтээх ажилд нь улам их амжилт хүсье.
mash ih bayarlalaa, bi buur neg burchlen temdeglel hutulj avch baigaa, ug useg bur ni ih utga uchir aguulsan, bogino yum shig murtluu aguulga mash ih ihtei, chanartai, amidralin philosophy-d nuluulj chadahuits medeelel avch chadaj bna, neg l tiim goyo engiin murtluu tansag baij chadah l chadvarig surch avlaa, tegej baigaad gantsaarchilsan surgalt avnaa
Сайн байна уу. Сургалт маш их таалагдсан. Яг үнэндээ маш хурдан таргалж турдаг болохоор өмсдөг өмсдөггүй хувцасны тоо бол нэлээд байгаа. Классик стилийн хувцас үнэндээ өмднөөс бусад нь байхгүй шахуу хүн юм байна. Хүүхдүүдээ зөөгөөд, буцаж авчраад байдаг болохоор тэр бүр классик стил зохимжгүй санагддаг байлаа. Гэхтээ энэ сургалтын ачаар одоо өөртөө зөв сонголт хийнэ. Баярлалаа. ❤️
Боломжтой болохоороо ганцаарчилсан сургалтанд суух болно. Эмэгтэйчүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийж, өөртөө сэтгэл хангалуун байх, итгэлтэй загварлаг байх боломжийг олгож байгаад тань чин сэтгэлээсээ баярлаж байна. Цаашдын ажил үйлсэд тань амжилт хүсье.
Сайн байна уу сайхан бүсгүй минь😊 Хувцаслалт загварын талаар ихээхэн ойлголттой болж авлаа. Яг миний хувцаслахыг хүсдэг хэв маяг маань байлаа🙂 Мөн ганцаарчилсан сургалт болон зөвлөгөө авахыг хүсч байна. Энэ хичээлд орсондоо баяртай байна. баярлалаа
Сайн байна уу,
Онлайн курст хамрагдаад маш сайхан мэдээлэл, мэдлэг олж авлаа. Хичээлүүд нь маш сонирхолтой бөгөөд уйдахааргүй гоё байлаа. Багш маань ямар үзэсгэлэнтэй юм бэ, ямар гоё эмэгтэй вэ гэж бодон, бишрэн үзсээр хичээлээ дуусгалаа. Мэдээж 3, 4 дүгээр хичээл хамгийн их таалагдсан.
Маш их баярлалаа
Хүндэтгэсэн,
Ө.Цолмончимэг
сайн бн уу. Надад бүх хэсэг маш их таалагдлаа, үнэхээр өөрт тохирсон хувцас, гоёл чимэглэлээ хослуулж авч чаддаггүй бсын бн. Өөрөөр хэлбэл ёстой жинхэнэ сэтгэл хөдлөлөөрөө, хэрэгтэй хэрэггүй юм их авдаг байж. Онлайн курсийн тусламжтайгаар өөртөө маш үнтэй хувь нэмэр орууллаа. Маш их баярлалаа гэж хэлмээр бн мөн онлойн курсийн багш маань үнэхээр хөөрхөн, сэтгэл татам эмгтэй юм, мөн таны цахим хаягуудаар зочилж үзсэн надад маш их таалагдсан, ялангуяа таны стил имиж, яг миний сонирхдог хувцаснуудыг өмссөн бсан ккк. Эцэст нь би энэ онлайн курсийг ажлынхаа найз хүүхнүүдэд санал болгох болноо.
Хувцасаа сонгохдоо капсул үүсгэх нь их хэрэгтэй болохоор одоо байгаа хувцаснуудаа дотроо төсөөлөөд энийг нь тэрэнтэй капсул үүсгэх юм байна гэж ойлгож авлаа. Чанартай худалдан авалт хийхэд санхүүгээ зохицуулж сурах, өөрийн мэдрэмжээрээ үзсэн үндсэн хичээл дээрээ тулгуурлаад өөрт таарсан хувцаслалтаа олох суурь хичээл боллоо.
Хичээлүүдээ үзэх явцад мэддэг юм шиг хирнээ анзаардаггүй олон деталууд орхигдуулдаг байсанаа анзаарч мэдлээ.
Өөртөө байгаа өмсдөггүй хувцас хэрэглэлүүдээ жилдээ 1-2 удаа гаргаж цэгцэлдэг ч тэр бүрт хасагдахгүй үлддэг хэдэн хувцас яах аргагүй must have piecesd багтсан байгааг бодохоор шинэ тренд болон ямар нэгэн хэв маягийг надад шахахыг уриалж заагаагүй timeless хувцаслалт нь удаан эдэлгээтэй болохг ахин ойлгож хувцаслалтынхаа шинэчлэлийн хаанаас эхлэхээ мэдэж авлаа .
Маш их баярлалаа. Үнэхээр үнэтэй хувь нэмэр боллоо. Хувцаслалтаа өглөө босоод сонгох гэж нэлээн стресддэг байсан энэ сургалт яг миний сонирхдог стил имиж байж чадлаа. Хэрэггүй хувцасанд маш их санхүү, цаг заваа үрсэн байна. Хэдэн жиү ч өмсөөгүй хувцас зөндөөн байсан байна. Танийг
дагаж үлгэр дуурайлал авдаг шүү . Маш их баярлалаа. Хувийн сургалтыг сонирхоноо.
Маш их баярлалаа
Хичээлүүд бүгд сонирхолтой байсан. Надад хамгийн их таалагдсан хичээл бол Шүүгээгээ цэвэрлэх байлаа.
Бас олон жижиг брэнд мэдэж авлаа.
Танд амжилт хүсэе!
Жинжи. Австри улс Граз хот
Сайн байна уу. Хичээлүүд мааш их таалагдсаан баярлалаа.🥰Зөндөө үнэ цэнэтэй мэдлэгүүдийг олж авсан гоё сургалт байлаа. Маш маш их баярлалаа😘😍🥰
Сайн байна уу. Өдрийн мэнд.
Би охинтойгоо хамт таны сургалтанд суусан, надад үнэхээр их таалагдсан.
Миний хувьд одоо өөрийнхөө дүр төрхийг минимал, модерн классик хэв маягийн хувцаслалтаар бүрдүүлж, өөрт тохирсон загварлаг байх хүсэлтэй байна.
Хувийн стилистийн зөвөлгөө авмаар байна.
Санчирмаа стилист-ийн энэ сургалтанд суугаарай, хүмүүс ээ 😉
👉 Хэтэрхий ганган, тод, чимэглэл ихтэй хувцаслах нь "Үргэлж орилж хашгирч яриад байгаа мэт" бүдүүлэг харагддаг. Харин "Модерн классик" загвар нь цаг үеэ алдахгүй, даруухан, чимээгүй атлаа чанартай, нейтраль өнгөтэй, ажил хэрэгч төрхийг санал болгодог.
👉 Аксессуар сонгохдоо ч гэсэн "Жижиг шигтгээтэй", "Үнэтэй бөгөөд чанартай", их анхаарал татахааргүй ч энгийн хувцаслалт дээр багахан хачир нэмсэн байдалтай байх нь элегантный төрх бүрдүүлдэг.
👉 Энгийн үед ч гэсэн юу өмсөхөө бодоод байлгүйгээр, урьдчилан бодож бэлтгэсэн, хоорондоо зохицдог хувцсаа сонгоод углаад гарах нь цаг хэмнэдэг, хэрэггүй худалдан авалтаас мөнгийг хэмнэдэг, бас өдөржин өмссөн ч биед тухтай материалтай хувцас сэтгэл санааг өөдрөг байлгадаг.
👉 Хэт Luxury (люкс, тансаг) зэрэглэлийн брэнд дагадаг трэнд хоцрогдсон бөгөөд өөрийн үнэ цэнэ, сонирхол, стиль имидж-д тохирсон стилист, дизайнеруудын брэндийг дагаж, өнгө төрхөө бүрдүүлэх нь орчин үеийн классик трэнд ажээ. Үрэлгэн худалдан авалтанд хүргэдэг, брэндийн хэт хөөсөрсөн үнэтэй худалдан авалтыг "Хуучин үрэлгэн" трэнд гэх бөгөөд, "Шинэ классик" трэнд нь "Чимээгүйхэн тансаг орших, тав тухтай бөгөөд мэдрэмжтэй" байхыг дэмждэг.
Бусад дэлгэрэнгүйг цахим сургалтаас нь авах боломжтой 😉 Модерн классик сэтгэлгээ, сонголт, брэнд, хувцасны шүүгээгээ цэвэрлэх болон капсул бүрдүүлэх тухай тодорхой зааж өгнө.
Жишээ нь, нэг улиралд нэг хүнд бүх зүйл нь ороод нийтдээ 20-30 эдлэл хэрэгсэл байхад л хангалттай. Түүгээр давтахгүйгээр 72 төрлийн Look (төрх) бүрдүүлэх боломжтой. Энэ нь нөгөө талаар "Хариуцлагатай худалдан авалт", "Байгальд ээлтэй, тогтвортой худалдан авал"-ыг дэмждэг байвал зүгээр 👍Учир нь чанартай байгалийн гаралтай материал нь буцаад байгальд шингэх, задрах чанар сайтай учир эх дэлхийд ээлтэй байна.
Мөн хэт олон хэрэгцээгүй хувцас худалдан авбал тэр бүгдийн ард үйлдвэрлэх явцад нь зарцуулагдсан ус, будаг, тог цахилгаан, тээвэрлэлтийн үед агаарт ялгаруулсан хүлэмжийн хий гээд л байгальд сөрөг нөлөөтэй үйлдлүүдийг санхүүжүүлээд байна л гэсэн үг. Гол нь тэдгээрийгээ өмсөхгүй хаядаг бол хайран шүү дээ. 😊 Харин чанартай материалтай, өнгөө алддаггүй хувцас бол сонирхол буураад хэрэглэхгүй болсон ч бусдад хандивлах, дахин боловсруулалтанд өгөх боломжтой.
Thank you so much for guiding smart choice and inspiring ideas. I understood very basic things which I was not very aware before and this will help me to create my dream wardrobe which will bring good impact for my self confidence and happy everyday living.
Wish you all the best and success.
BT
Uneheer goyo sonirholtoi undur chanartai surgalt boljee. Bayarlalaa.
Баярлалаа 🥰 Маш гоё мэдлэгийг олж авлаа. Хувцасныхаа шүүгээг цэгцэлж, стилээ өөрчлөхөөр шийдсэн хүн нь байна 😎 7 хоногоор нэвтрэх эрхээ сунгуулан байж бичиж тэмдэглэж авч 100% complete хийсэн анхны курс байхаа. Дуусгасан гэж бодохоор баярлаад байна 🤩
За ямар ч байсан хувцасны ойлголтыг минь цэгцэлж өгсөнд их гялайлаа. Би өөрөө жаахан мэдрэмжтэй ч гэсэн яг мэргэжлийн хүний зөвлөгөө дутаад байсан байна, цагаа олж үзсэндээ баяртай байна. Ажлын өндөр амжилт хүсье.
Modern classic хэв маягийг бүрэн утгаар нь ойлгож мэдэж авлаа. Энэхүү курсын маань Closet cleanout болон brand list хичээлүүд хамгийн их таалагдсан practical хичээлүүд байлаа. Маш олон шинэ брендүүдтэй танилцлаа. Бонус хичээлүүд super байлаа. Баярлалаа🥰
үнэхээр таалагдсан хүлээлтэд нийцсэн хичээл байлаа. бүх л хэсгүүд тодорхой мессэж өгсөн зүйлс байна.
Мэдээд бгаа юм шиг л яваад байжээ, их юм бодогдуулсан сайхан хичээлүүдээ дүүргэлээ. Үнхээр өөр мэдрэмж авч чадлаа суйр худалдан авалтаасаа эхлэнэ. Маш их таалагдлаа баярлалаа.
Сайн уу сайхан бүсгүй минь онлайн сургалтандаа зорин зорин орсондоо сэтгэл💯 хангалуун байна.Мэдлэг ур чадвараа бусадтай хуваалцаж байгаа бүсгүй таньд талархая маш олон зүйл сурч мэдэж авлаа өөртөө үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт хийсэндээ бас баяртай байна👏👏👏
Сургалт маш их үр өгөөжтэй болллоо.2025 ондоо өөрт тав тухтай ,ЭЗ-таа хэмнэлттэй,илүү эмэгтэйлэг, дэгжин стил имижээ бүрдүүлэх зорилттой бнаа.Бүх насны эмэгтэйчүүдэд хэрэгтэй маш сайхан сургалт юм.Баярлалаа.
Үнэхээр сайхан сургалт авлаа, уг нь 2024 онд шинэ хүн болноо гэсэн зорилт тавиад хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байж байхад Бурхан мэдсэн юм шиг л яг 12 сарын 31-нд FB-ээр сургалтын маань мэдээлэл ороод ирсэн, шууд л төлбөрөө төлөөд орсон. 1 сар үнэндээ хурдан өнгөрдөг юм байна, гэхдээ дэвтэр нээгээд хамгийн эхэнд авах зүйлс гэж бичсэн ч ... одоогоор хар цагаан подволк холиод 5 захиалсан ккк, бусдын бага багаар ЦӨӨН МӨРТЛӨӨ ЧАНАРТАЙГ гэсэн зарчмаар бага багаар худалдаж аваад явахад яг сайхан 3 сар болох болов уу гэсэн төсөөлөлтэй явж байна даа. ҮНЭХЭЭР2 өөрийгөө өөрчлөх хүсэлтэй олон эмэгтэйчүүд олж хараад энэ сургалтад суугаасай л гэж хүсэх байна. БАЯРЛАЛАА ТАНЬД... Гоё эмэгтэй болноо гэсэн зорилго тавьсан бөлгөө БИ
Za 7 jil 2 huuhedtei mama bgaad ene online kusrd hamradsandaa unheer setgel hangluun bna mash ikh medeeleltei bolloo hamgiin turuund huuchin hbtsasnaasaa salah mash tom alhamiig hiih bolloo!
Uuriin huvtsaslalt Huvtsas songolt, huvtsasnii shuugeenii asuudal Buren tsegtserch avlaa shine ondoo uneheer goe chanartai surgalt avsandaa bayrtai baina .[super surgalt blaa].😍😍😍bayrlalaa tandaa💐💐💐
olon saikhan shine zuil medej avlaa talarhlaa
Bayarlalaa mash goy heregtei zuils surlaa
Бүх хичээл таалагдсан . Хичээл зааж байгаа нь дээд зэргийн санагдлаа. Баярлалаа.
Сайн байна уу? хичээлээ үзэж дууслаа. Маш их таалагдлаа. Багш маань ч үнэхээр үзэсгэлнтэй сайхан төхртэй, инээмсэглэл дүүрэн бүсгүй байна. Үнэхээр эрхэмсэг даруухан, ярьсан хичээл шигээ төгс сайхан харагдаж байгааг хэлэхэд таатай байна. Хичээлээр Ямар хувцсыг яаж, юуг юутай хослуулах, өнгөний зохицол, энгийн мөртлөө эрхэмсэг өнгө аясыг хэрэхн бүтээх талаар, тэрнээс гадна хувцасны шүүгээгээ яаж цэгцэлж, учираа олохгүй байгаа олон хувцаснаас яаж салахаа мэдэж авлаа. Баярлаа багшаа. Энэ хичээлийг үзэх явцдаа эхнээс нь дуусах хүртэл нэг бодол эргэлдэж байлаа. Энэ модерн классик хэв загварыг өөрийн хэв маягаа болгох нь хамгийн зөв сонголт ч гэлээ зарим хүмүүст энэ стилийг сонгоход зориг шаардах бас хугацаа шаардах юм шиг санагдаж байна. хичээл болгон дээр ихэнх тохиолдолд БРЭНД гэдэг үг гарч байгаа нь энэ хэв маягийг сонгохоос эмээх сэтгэгдлийг төрүүлэх магад гэсэн бодол төрж байлаа. Яг үнэндээ надад өөрт тийм бодол төрснийг нуух юун. Гэвч ийм олон нарийн мэдрэмж, мэдлэг мэдээлэл авсандаа маш их баяртай байна. Гялалзсан бүсгүйдээ цаашдын ажил амьдрал, карерт нь өндрөөс өндөр амжилт хүсье
Сайн байна уу? Маш хэрэгтэй зөвлөгөө мэдээлэлүүд өгсөнд баярлалаа. Тэр дундаа Capsule wardrobe & Shopping tips бүр их таалагдлаа. Өндөр чанартай видео хичээлүүд болон өөрийн тань дуу хоолойны өнгө тод маш ойлгомжтой гое байлаа баярлалаа.Таньд амжилт хүсэе.
Үнэхээр үнэ цэнтэй, хэрэгтэй мэдээллүүдийг олж авсандаа маш их баяртай байна. Олон олон эмэгтэйчүүдэд урам зориг хайрлаж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, сайхан харагдахад нь чин сэтгэлээсээ тусалж байгаа сэтгэл татам, үзэсгэлэнтэй бүсгүйдээ цаашдын ажилд нь амжилт хүсье🤗❤️
Оройн мэнд өнөөдөр сүүлийн 2 хичээлээ үзэж дууслаа. Энэ сургалтанд хамрагдсанаар маш их зарлагатай хэрэггүй хувцас авч байснаа ойлголоо баярлалаа. Дараа удахгүй мсж р харьцаж илүү ихийг өөрийн галбир төрхөнд хамтарч сонголт хийхийг хүсч бна. Танд баярлалаа ажлын амжилт хүсье. Мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй маш их зүйлийг сурч мэдэж авлаа
Emegtei hun burt heregtei hicheel bn bayarlalaa
🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸
Энгийн хирнээ тансаг харагдах гэсэн бодолтой явдаг ч хэрхэн тийм дүр төрхөө бүрдүүлэхээ мэдэхгүй хоорондоо таарах тохирохгүй хувцас авчихаад хадгалаад олон жил болсон байжээ.
Юу нь чухал бөгөөд ямар учиртай вэ гэдгийг нь деталь бүр дээр нь зөвлөж суурь ойлголтыг өгсөнд маш их баярлалаа.
Яг тийм гээд хажууд байгаа мэт чин сэтгэлийг мэдрүүлсэн хичээл байлаа.
Дахин дахин сонсохоор улам илүү ойлгож байна.
Таньд маш их баярлалаа. 😊
🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸
Контент бүтээх хийц, багшийн сул үггүй яриа, хичээлээ маш тодорхой шимтэн шимтэн үзэх байдлыг бодолцож хийсэн гоё хичээл байлаа
Online course-н бүх зүйл нь маш ойлгомжтой цэгцтэйн дээр шууд л үзээд хэрэгжүүлж болохуйц хүртээлтэй байлаа. Хичээлүүд маш чанартай, дор дор нь үзээд явах боломжтой нь маш их таалагдсаан. Дашрамд хэлэхэд Санчирмаа эгчээ танд маш их баярлалаа♥️♥️♥️
Hi dear Хичээл маш их таалагдлаа ялдам сайхан Санчирмаа багшдаа баярлалаа 121 сургалт заавал авнаа 🥰 хичээлээ хугацаа нь дуусахаас өмнө ахин нэг үзнээ. Амжилт 🙆♀️
Бүх хичээлийг анхааралтай сонслоо. Өмнө нь боддог байсан ч яг хэрэгжүүлж чаддаггүй байсан олон зүйлсээ ойлгож авлаа. Одооноос зоригтойгоор багшийн зөвлөгөө бүрийг хичээнгүйлэн дагах болноо. Үнэхээр өгөөжтэй сайхан хичээлүүд байлаа. Баярлалаа 😍
Онлайн хичээлээ бараг л нэг амьсгаагаар үзчихлээ. Яасан ч олон гадаад үгтэйм, ахин дахин үзсээр бгаад бүх үг цээжлэгдлээ. Давхар англи хэлтэй болчив уу, яав?! Хичээлээ үзчихээд хувцасаа ялгах онгод ороод бүгдийг нь уул овоо шиг бөөгнүүлээд ялгалаа. Бүх загварын бүх стиль эмижийн бүх л хувцас бна. Бурхан минь эдгээр хувцас авахад үрсэн мөнгийг минь буцаагаад өгөөч гэж гуймаар их хувцас гарч ирлээ. Шоок!
Гэхдээ би нь бас ч сонгодог загвар сонирходог хүн юм бна шдээ, багшийн санал болгосон бүх хувцас нь байж байдаг буян юмаа. За тгд бүх л хээ хуар цэцэг навчтай болгоныг хаслаа. Бас сайн харвал бөөсөрсөн, хуучирсан хувцас бна, хаслаа. Үндсэн 5 өнгөнөөс бусад өнгийг хаслаа. Улаан өнгөнд их дуртайм бна, 1 плаж, 1 ноосон улаан цамц 2ыг явуулж чаддаггүйээ аваад үлдсэн😅. Ёолкоор ёслох гд🤪. Бүх дээлүүдээ авч үлдлээ, зарим нь ээжээс минь ирсэн юм🥰. Өвөл өмсөх дотуур зузаан өмдүүдээ авчлаа. Аялах хоббитой, тэрнийхээ дагуу зузаан нимгэн олон хувцастай юм бна. Зорьж авдаг болохоор ихэнхийг нь аваад үлдлээ. Аялахаараа л гаргая гд хайрцаглачихлаа. Аялалын хувцас модерн классик загвар нь гд заачихвал багшаасаа л татгалзахаар үнэ цэнэтэй байлаа шүү😅. Хуучин гсн цүнх хувцас бүгдийг хаслаа. Гэсээр 3/1ыг л хасаж чадсан. Үлдсэн 3/2оосоо дахиаж ялгаад тусд нь хайрцаглачихлаа🙄. Тэгсэн ч 4/2нь үлдлээ. Нэмж авах хувцас алга. Одоо эндээсээ л болж өгвөл хасах зорилготой амьдрана даа. Уртаашаа ганцхан нарны шилтэй сонголт алга🤪. Бараг зүүдэггүй, сураагүй юм. Цаг хосоор нь авсан нүл дурсамж болсон ганцхан цагтай. Ээмэг бөгж улсын ажил хийдэг болохоор алт монетон жижигхэн загвартай 2хон янз, шинэ жилд жил бүр зүүдэг ганцхан сувдан хослолтой гэсээр гоёл чимэглэл багатай болохоор амархан байлаа. Цүнх гутал жаран хөлт юмуу хаашаа юм гэмээр ёстой амьсгаагаа давхцуулж байж ижил төрөл, хуучиндуу гд арай гэж явууллаа-хамгийн хэцүү нь байлаа. 😓
Миний хувьд өөрийнхөө стиль эмижээ яг тодорхой болгож чадлаа, бас л замбараагүй ойлголтоо маш эмх цэгцтэй болгож чадлаа. Багшид баярлалаа. Дараагийн шатны сургалт гэж бдаг бол хамрагдахыг хүснэ.
Дахин дахин үзээд, сонсоод баймаар товч тодорхой, ойлгомжтой, их үр өгөөжтэй сургалт байлаа. Энэхүү сургалтанд хамрагдсандаа их баярлаж, сэтгэгдэл өндөр байна :).
Онлайн курст хамрагдсандаа маш их сэтгэл хангалуун байнаа баярлалаа одоо сурсан мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэх л үлдлээ
Zgr l perfect gj helmeer bn. olon ug nurshih ch hereg alga. Ene hicheeliig uzesneer dotroosee ch mun geretmeer tm l medremjiig olj avlaa. Tanid mash ih bayrlalaa
Сайн байна уу, хичээлээ үзээд дуусгалаа. маш цэгцтэй мэдлэгийг авч чадлаа. Цаашлаад өөртөө итгэлтэй, эмэгтэйлэг хэрнээ хүчирхэг байх хувцаслалтыг мэдэж авсандаа маш их баяртай байна.
Сайн байна уу,
Би өнгөрсөн 30 хоногийн 10 удаагийн цахим хичээлд нь хамрагдсан болноо.
Хичээлээ бүрэн үзэж дуусгасан.
Хичээл маань мэдээж маш таалагдсан, ялангуяа ярьж байгаа дуу хоолойны өнгө, үг хэллэг илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлхүйц байсныг хэлмээр санагдаж байсаан.
Маш их баярлалаа, ажилд нь амжилт хүсье
Танд дахин дахин талархмаар санагдаад бичиж бгаа юмаа, би нээрээ энэ яваа насандаа гэдэг шиг л энэ олон жил амьдрахдаа маш гоё сургалт олж сургалтанд суужээ? Миний амьдралд маш их өөрчлөлт орсон, би их цэгцтэй амьдраад бгаагаа үнэхээр их ойлгоод мэдрээд бгаа болохоор л талархаад бичиж бна. Эмэгтэй хүн ингэж л амьдарч эхлэхээрээ жаргалтай болж эхэлдэгийг ойлгох шигээ. Эмх замбараагүй олон хэрэглэх хэрэглэхгүй зүйлс, хаачуулахаа мэдэхгүй их новш, зүгээр л зарж болохыг нь жоохон хэрэглэсэн гэж боломжийн үнээр зарж, дахин хэрэглэхгүйгээ ангилж ялгаж хаяж, хүн ер нь юмаа ингэж цэгцлэхийг л ноймор нэгт сурах ёстой юм бна.
Сургалт цэгцтэй, ойлгомжтой, үзээд сонсоод байх тусам аан ингэмээр юм байна, энэ их гоё юм байна, гэх мэт маш олон гоё санааг өгч, олон шинэ брэнд, хувцаслалт мэдэж авсандаа үнэхээр их баяртай байна. Сургалтын талаар дотны найзууддаа санал болгож хувцаслалт гэдэг чинь маш утга учиртай юм байна гэдгийг энэ сургалтаас авч байгаагаа хэлсээр байгаа. Ирээдүйд гарах олон хэрэггүй худалдан авалтад зарцуулах мөнгөө хэмнэсэндээ баяртай байна. Багш маань бүр хараад л баймаар хөөрхөн, үг бүр нь үнэ цэнэтэй, гоё хичээлийг бидэнд түгээж байгаад маш их баярлалаа.
Үнэхээр сайхан сургалт авлаа, уг нь 2024 онд шинэ хүн болноо гэсэн зорилт тавиад хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байж байхад Бурхан мэдсэн юм шиг л яг 12 сарын 31-нд FB-ээр сургалтын маань мэдээлэл ороод ирсэн, шууд л төлбөрөө төлөөд орсон. 1 сар үнэндээ хурдан өнгөрдөг юм байна, гэхдээ дэвтэр нээгээд хамгийн эхэнд авах зүйлс гэж бичсэн ч ... одоогоор хар цагаан подволк холиод 5 захиалсан ккк, бусдын бага багаар ЦӨӨН МӨРТЛӨӨ ЧАНАРТАЙГ гэсэн зарчмаар бага багаар худалдаж аваад явахад яг сайхан 3 сар болох болов уу гэсэн төсөөлөлтэй явж байна даа. ҮНЭХЭЭР2 өөрийгөө өөрчлөх хүсэлтэй олон эмэгтэйчүүд олж хараад энэ сургалтад суугаасай л гэж хүсэх байна. БАЯРЛАЛАА ТАНЬД... Гоё эмэгтэй болноо гэсэн зорилго тавьсан бөлгөө БИ
Сайн байна уу? Хичээлүүдийг нь хэд хэд дахин үзлээ.3 сартай жаахан маматай болохоор сургалтаа дуустал үзэж чадахгүй эхлүүлээд л орхичоод байлаа. Сургалтын бүх хэсэг үнэхээр их таадагдлаа. Би өөрийгөө энгийн хувтасладаг гэж боддог ч бас өөртөө стресс нэмж маш их хувтас авдаг төрлийн хүн байж ээ гэдгийг маш сайн ойлголоо. Сургалтаа бүрэн дүүрэн үзэж дуусгаад нээх сайхан уужраад явчихлаа/ цэвэрлэгээ хийнэ , бүгдийг шинээр эхлүүлнэ гэж бодхоор/
Манай охин АНУ-д сурдаг. Энэ жил 1-р курсын оюутан юм аа.Охиныхоо хувтаслалтын хэв маягыг жоохон ойлгох муутай байгаад байсан яг энэ хэв маяг байсан байна шүү.Одоо охиноо ирхэд хувцаслалтыг нь ойлгодог бүр өөрөө модерн классик ээж болчхоод хүлээж бна аа охиноо 🥰
Хэрэггүй худалдан авалт хийх мөнгөөрөө Өөртөө том хөрөнгө оруулалт хийлээ.Маш их Баярлалаа 😇🤩
Таньд энэ өдрийн мэндийг хүргэе🥰
Хичээл үнэхээр их таалагдлаа☺️ Шимтэн шимтэн үзлээ.
Ганц олдсон амьдралдаа Залуу эрч хүчтэй байгаа дээр Энэ бүхнийг өөртэй хэвшүүлж дадал болгох хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.Амьдралаас олж авах бас нэг Гоё таашаал байхаа🙏Хувцас Бурхан бие чөтгөр гэдэг Үнэхээр сэтгэл татам хувцаслаж сурмаар байн аа ххэ Эхний ээлжинд Онол оо ойлгоод авчихлаа Дараа нь таниас хувийн праграмм ийн авч Өөртэй дахин Үнэтэй хөрөнгө оруулалт хийнээ☺️
Таны нээлттэй төвөгшөөхгүйгээр хариулж Туслаад Эргэх холбоо сайн байсанд Талархаж байнаа🥰🙏🙏🙏
Удахгүй Баяртайгаар уулзая
Монголын сайхан Бүсгүйчүүдийн Бас Нэгэн гайхалтай Төлөөлөл юм шүү Та😍
Амжилт хүсье!!!😉
Маш их хөдөлмөр, сэтгэл, хайр шингэсэн болхоор бүх хичээлээ шимтэн шимтэн сонсож дүүрэглээ. Ийм сайхан зүйлийг хайртай дотны хүмүүсдээ түгээж байгаа шүү хөөрхөнөө минь! Сайхан бүсгүй чамдаа маш их талрахлаа.🥰
Mash saihan surgalt shine on garavuu ugui yu avsandaa mash ih bayartai bnaa. Modern classic timeless gedeg ni mash ih taalagdaj hezee ch haana ch umsuj boloh mash goy songolt gj bodoj bn. Huvtsas zagvariin olon surgaltuud bdag ch ingej itgelteigeer shuud burtguulsen anhnii surgalt blaa. Songoltondoo ch 100% setgel hangaluun bn. Mash tsegtstei oilgomjtoi tseverhen yrij bga ni mash saihan bailaa. Yag ter heseg ni taalagdsan geheergui bugd l mash heregtei hicheeluud blaa. Dahin dahin uzeed l. Egch min mun yag modern classic styletei uchir egchdee sanal bolgoson mash bayartai huleej avsan shuu. Bayarlalaa amjilt gorgeuos Sanchirmaa 🤍
Сайн байна уу. Энэ өдрийн мэнд.
Хичээл их сонирхолтой, өгөөжтэй, ойлгомжтой байлаа. Модерн классик стилийн тухай товч бөгөөд тодорхой мэдээлэл авсандаа баяртай байна. Яг одоо хувцасны шүүгээгээ цэвэрлэж эхлэхээр шийдээд сууж байна. Зөв худалдан авалт хийж санхүүгээ хэмнэх боломжийг цэгцтэйгээр ойлгуулсанд баярлалаа. Маш их баярлалаа танд. Аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
Sain uu tanai hamt olond mash ih bayarlalaa. Bvh hicheelvvd maani gaihaltai goe duu ungu, dotood orchin geed bvh zvil setgel tatam bailaa, ih jargaltai bnaa bayarlalaa hamgiin sain saihaniig hvsie!
Modern classic must have ih taalagdlaa. Mon brand taniltsuulgaas meddegguigee medej avlaa. Ih bayrllaa. Gol ni chinii hicheeliin presentation bur ih taalagdlaa. Eldev mayag chimeg yadtsan/ het hicheesen bish, del sul uggui, soyoltoi, tsemtsger bailaa. Oird iim engiin mortloo oilgomjtoi yaria sonssongui mongoloor kkk. Za chamd ih bayrllaa mon amjilt huseye
Өөртөөгэй ярилцсан юм шин л боллоо. Өөрийнхөө хүсээд байгаа зүйлдээ илүү итгэлтэй болоход минь түлхэц боллоо
Сайн байна уу,
Онлайн курс маш их таалагдлаа:
1. Хичээл бүр богинохон хэт урт биш, чухал мэдээллүүдээ маш гоё ойлгомжтой, цэгцтэй багтаасан байна.
2. Хичээл бүрийн урд гоё загварын бичлэг явж байгаа нь үнэхээр таалагдлаа. Нэг тийм гоё хичээлээ үзэж тэмдэглэх сэдлийг шууд өдөөж байна, сонирхолтой байлаа! (Кино үзэж байгаа юм шиг л ккк)
3. Вэбсайт-тай харьцахад их хялбар амар байлаа. Үзэж байгаад хэд хоногийн дараа ороход шууд үргэлжлүүлж үзэх, дараагийн ангийг мөн залгуулаад үргэлжлүүлэн үзэх сонголт гэх мэт, пропи санагдлаа. Зарим монгол вэбсайтууд хөгжил үнэхээр муу байдаг.
4. Найз нөхөддөө санал болгоноо. Гэхдээ үнэхээр чанартай цөөн хувцастай байя, ухаалаг худалдан авалт хийе, тренд дагах биш өөрийнхөө ертөнцийг хувцаслалтаараа илэрхийлэе гэсэн өөрийн бодолтой, өөрийн ертөнцтэй хүмүүст л яг гоё тохирно.
За ингээд хамгийн сүүлд дүгнэж хэлэхэд, би бол өөртөө хэрэгтэй ухаалаг мөн чухал хөрөнгө оруулалт хийлээ гэж бодож байна. Учир нь загварын талаар мэргэжлийн туршлагатай хүнээс нэг төлөөд урт хугацаанд байнга хэрэгжүүлэх хэв маяг үнэт зүйлсийг мэдэж авлаа. Цаашлаад ирээдүйд охиноо том болоход нь гоё стиллиг, эрхэмсэг, күүл ээж байж үлгэр дууриалал үзүүлэх нь дээ гэж бодоод догдолж үзлээ кк. Заза одооноос дандаа гоё чанартай цөөн тооны хувцас авч байнаа, энгийн хэрнээ эрхэмсэг. Баярлалаа таньд, Амжилт хүсэе!
Хүндэтгэсэн
Отгонжаргал
Бүгд, эхнээс нэг бүрчлэн үг өгүүлбэрийг чихэндээ суулгаж тогтоож сонслоо, мэдээж найзууддаа хэлж өгөх болно
Bayarlalaa uneheer heregtei dutagdaj baisan huvtsas medlegee avch chadlaa. Modern classic style-eer tun udahgui huvtsaslaj ehelnee. Engiin erkhemseg iim goy look style burduulelt zaasan Sanchirmaadaa mash ikh bayarlalaa
Ямар гоё сургалт вэ. Бүр үзсээр байгаад бүх хичээлээ нэг дор нь дуусгачихлаа. Шүүгээгээ зааврынх нь дагуу цэвэрлээд авах хувцасныхаа листээ гаргаад явбал бүр үнэхээр сэтгэл санаа онгойж нээх гоё гэрэл гэгээтэй аз жаргалтай би болох юм шиг санагдаад бүр догдлоод байна аа. Бас дээрээс нь хэрэгтэй хэрэггүй юм авахаас татгалзахаар бүрэн шийдсээн би. Тэгвэл цаг заваа ч хэмнэнэ, сэтгэл санаа ч дарамтгүй байх юм байна. Бараг нэг сэтгэл заслын хичээлд давхар суугаад нээх гоё бие хөнгөрчихсөн юм шиг л боллоо. Үнэтэй зөвлөгөөгөө хайрласанд баярлалаа танд. 😘😘
Ямар хөөрхөн охин бэ, эмэгтэйлэг, эрхэмсэг, нандин байгаад нь баярлаж байна. зөндөө их мэдээлэл өгдөг юм байна. одоо харин өөрийн болгох, туршлага болгох нь миний том ажил боллоо. энэ хүртэлх насандаа яг ийм хэв маягаар хувцаслахыг хүсдэг байсныгаа мэдэж авах шиг боллоо. Маш их баярлалаа.
Bagshiinhaa online hicheeld suusnaar herhen huvtsasaa songoj omsoh boloh mededgui olon brandiin delguuree medej avlaa.Mon Note deeree yag avah huvtsasnuudaa bichij garch delguur oron setgel hodloldoo avtalgui yag avna gesen huvtsasnuudaa avch chadlaa uundee mash ih bayrlaj bna.Mon huvtsasnii shuugeegee bagsiinhaa zaavriin daguu tsegtselj 70%iig ni tsaashaa yvuulj yag omsdog 30% avch uldlee setgel sanaa tsegtsreed ih saihan boldog yum bna.(Ymar ih omsohgui huvtsasaa shuugeendee hadgaldag baisnaa olj medlee.)Bagshiin huvid hicheeluud mash emh tsegtstei shud heregjuulehed tohiromjtoi onovchtoi shiidluudiig ymar goy yrij oilguulj ogch bnaa uund mash ih talarhaj bna.Ene surgaltand olon emegteichuud suuj ene olon saihan medlegiig olj avaasai gej husej bna.Bayrlalaa Zayagaas.😊
Dear Sanchirmaa,
First of all, I really appreciated for your valuable lesson and giving me inspiration of modern classic style. My personal style is kinda classic but I can not tell enough because no one told me about classic style like you have done. Happily, I have found out my dream is exactly Quite classic style. I will work on your suggestion and lesson to build my personal style. I cannot tell you enough how thankful I am for your wonderful lessons.
I wish you all the best.
Sain bnuu mash goy surgalt bla bayarlalaa. Svvliin huvtsas hamt zahialj capsule bvrdvvlj bga bonus hchel hamgiin ih taalagdlaa hchele vzeed aan tiim bdg bhne gd oilgood bga hernee yag huvtsasaa songoh gher bas medremj dutaad bdg yum bna kkk. Ger bvld n oort n hamgiin shan bvhniig hvseyee. Nzuuddaa sanal bolgonoo. Amjilt hvsey
Сайн байна уу Санчирмаа минь
Хичээл эхлэхээс эхлээд би нүд салгаж чадахгүй маш хурдан үзээд өнгөрлөө. Ойлгомжтой, тод яриа , орчны өнгө сонголт нүд, сэтгэл тогтоох тайван, эмх цэгцтэй эрхэмсэг эелдэг, маш чанартай бичлэг, эхлэлээс дуустал уялдаатай байдал гээд миний хувьд нэг л гэгээ татаад л ирлээ. Үнэндээ 3-р хичээлийг үзэж байхад юу ярьж байгааг ойлгохгүй энэ хувцаснуудын нэрийг яагаад монголоор хэлж болдоггүй юм болоо дуржингаад л англиар хэлээд явчих юм англи хэл мэдэхгүй нь яах...... гээд л бас л шүүмж төрж байлаа харин хичээлийг дуустал үзээд аан миний сэтгэл зүй яг л одоо сонгосон байгаа хувцаснуудтайгаа адил өмсөх юм байхгүй , зохицолгүй хэдэн янзын, эрээн мираан, эмх цэгцгүй . Энэ хичээл нь зөвхөн хувцаслалт биш үүний цаагуур сэтгэл зүйн тогтвортой байдал, амар амгалан байхыг хэрхэн хувцасаар бий болгож болохыг зааж байна гэж харлаа. Одоогоор модерн классик стилийн тухай ойлголт авсан , капсул хувцасны шүүгээ бий болгох надад шүүгээнд минь үлдэх хувцас их л цөөхөн болох шинжтэй . Би баяртай байна . 30 хоногийн хугацаа дуустал би хичээлүүдээ дахин дахин сонсож өөртөө хоногшуулах болно. Баярлалаа
Баярлалаа.
Зааж байгаа сургалт нь хүртэл Modern Classic байлаа. Бодолд минь шингэтэл зааж зөвлөж байлаа.😘😘😘
Мэддэг хэрнээ мэддэггүй анзаардаггүй олон зүйлсийг мэдэж авлаа. Бас мэддэггүй брэндүүд олон байдаг юм байна. Тэмдэглэж авсан зүйлсээ амьдралынхаа туршид мөрдөхийг хичээнээ. Баярлалаа
Хичээл маш ойлгомжтой байлаа. Хувцасны шүүгээгээ ч гэсэн цэвэрлээд амжсан. Цаашдаа сонголт хийхдээ маш бодож байж авах нь чухал юм байна гэдгийг мэдэж авлаа. Мөн ямар өнгийн хувцас, ямар хэв маягийн хувцас авах аа хүртэл сайн мэдэж авлаа. Өгөөжтэй сайхан хичүүлээд байна маш их баярлалаа.
Сайн байна уу. Сургалт маань үнэхээр ойлгомжтой, авах мэдэх сурах юм ихтэй байлаа. Би үнэхээр гоё онлайн сургалтанд суусандаа маш их баяртай байна. Баярлалаа.
Sain bna uu?
Tsegtstei, systemtei goe coursed suusandaa mash ih bayartai bna. Buh hicheeluudee temdeglej avaad mind-mapaar zuraad avlaa. Closet cleanout hiih shidveree ch hurdan gargachihlaa. Suuliin 4n jil europe-s mongolruu personal shopper hiij bgaa turshlaga deer maani tanii unetei zovlogoo bas tips mash ih hereg bolohoor bna. Bayarlalaa
surgalt mash ih taalgdlaa . nud neegdeh shig l bolloo , ymr ih baahan hergtei herggui zuils awdg baisnaa oilgoj ahin shineer ehlehiig mash ih huslee .ene surgaltand suugad dotood hunee sonsoh shig medreh shig huchtei medremj toruullee .
Ямар ч хөөрхөн юм дээ. Яриа, биеийн хэлэмж, хувцаслалт гээд бүх зүйл нь гайхалтай бүрджээ. Сэтгэл зүрхээ шингээн боловсруулсан үнэ цэнэтэй хичээл байна. маш их баярлалаа гайхалтай өглөөг эхлүүллээ. Бүх зүйлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Оройн мэнд. Маш их баярлалааа. Үнэхээр хэрэгтэй зөвлөгөө хичээлүүд байлааа. Цаашдаа өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа ХЭВШИЛ болгож, өөрийнхөө дүр төрх, стайлыг олно гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна аа. Яг юунаас өөрчлөхөө .... эхлэх ээ мэдэхгүй байсан тэр алхамыг маань шийдэж өгч чадлаа. Цаашдынх нь сургалтанд амьдралд хамгийн сайн сайхныг, амжилтыг хүсье.
Bur uneheer zaawal medeh ystoi hicheeluud. Huwtsasnii shuugeegee tsewerlehees ehleed ymar huwtsasnuud bh ystoig hurtel medeh ni uneheer gaihaltai heregtei bailaa. Huwiin unguu todorhoiluulsan chn minii tr bur umsduggui ungu ndd zohino gj garsan blhor uneheer yaha medehgui bsan chn tr talaar oilgoltg min zasaj ugluu. Hurdhan l delguur garaad guimeer bn 🥰🙏
Хувийн өнгөтэй заавал болох, хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцаснууд……Хичээл маш их таалагдлаа, өөртөө өөрчлөлтийг хийх урам зориг мэдлэг мэдээлэл олж авч чадлаа. Цаашдынх сургалт зөвлөгөөнд хамрагдахдаа үнэхээр их тааламжтай байх болно ооо. Өндрөөс өндөр амжилт хүсье🤍🩵🤍
Сургалтанд бүртгүүлээд хичээлээ үзэж чадахгүй асуудал гарч байлаа. Удаа дараалан болохгүй юм ? яах вэ? гэсэн асуултуудад минь чин сэтгэлээр хүлээцтэй хандаж боломж олгож байгаад нь үнэхээр их талархаж … бас энэ тайван байдал , асуудлыг шийдвэрлэж байгаа , хэрэглэгчээ гэсэн сэтгэл гаргаж байгаад үнэхээр их баярлаж байна ааа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. Үнэхээр хүлээцтэй тайван асуудлыг чин сэтгэлээсээ сонсож зөв шийдвэр гаргадаг зан нь үнэхээр их таадлагдсан🥰 Үзэсгэлэнтэй ухаантай бүсгүйгээс суралцах зүйл маш их байгаа шүү. Япон улсаас сургалтанд хамрагдсан П.Оюунчимэг
uneheer goe surgalt awj chadlaa odoo bol yg ymar huvtsas songoj awj yaj tsuun toonii huvtsasaar olon look bvrdvvlhee oilogchloo une zuvulguu uneheer saihan beleg gej eniig l helne 🤍 shvvgeendee yasan ih nowsh hadgalj bsiin be 😬😜
Ойр орчмийн хүмүүсдээ санал болгоноо. Мөн хичээлээ давтаад дахиад сонсоё гэж бодож байна. Хувцасны шүүгээнд заавал байх хувцаснууд гэсэн хичээл мөн өөрт ашигтай,үнэ цэнэтэй, цөөн,чанартай,трэнд дагахаас холуур байх, биeд эвтэйхэн хувцаснууд сонгох,өнгөнд баригдахгүй сонирхолтой байх, эмэгтэйлэг classic timeless minimal байх гээд эдгээр зүйлс их таалагдлаа, цор ганц өөрийгөө бүтээх🥰
Сайн байна уу? Миний хувьд 4жил 2хүүхэд өсгөөд гэрт байх хугацаанд өөртөө бараг шинэ хувцас аваагүй. 4жилийн өмнөх стилээрээ байж байгаад хэв маягаа өррчильe гэж бодсон үeд үнэхээр үнэ цэнэтэй байж чадлаа. Сургалтын бүх хэсгийг анхаарч сонсоод тэмдэглэл хийж мөн дагаж биeлүүллээ. Сургал тэр чигээрээ л хэрэгтэй гэж үзсэн, өөртөө хэрэгжүүлэх хүнд үнэ цэнэтэй байлаа. Өөрийхөө хувцаслалт болоод брэндингээ бүтээж үнэ цэнээ өсгөнө гэсэн догдлолтой байнаа.
Персонал стилистийн үйлчилгээ, сургалтад хамрагдсан. Ямар ч байсан шүүгээнээсээ гаргаж хаявал зүгээр гэсэн зөвлөмжийн 80 хувийг шууд хүлээж авсан. Харин 20 хувийг нь түрдээ үлдээж байна. Гэхдээ өөр өнгийн өлгүүрт өлгөөд өөртөө бодох хугацаа өгөхөөр боллоо. Сэтгэл санаа өөдрөг байна. Хийнэ гэж бодоод хийж чадахгүй байсан том өөрчлөлтөө эхлүүллээ.
Сайн байна уу?
Онлайн хичээл гоё сонирхолтой санагдсан. Гэхдээ өвдөөд дуустал нь үзэж амжсангүй ээ. Онлайн хичээлийн хувцасны шүүгээгээ цэгцлэх, лүүк бүрдүүлэх хэсэг таалагдсаан, дотны найздаа санал болгосон байгаа. Ийм гоё сургалтанд суусандаа баяртай байна, ажилд нь хамгийн том амжилтыг хүсье, БАЯРЛАЛАА
Юун түрүүнд баярлалаа их богинохон цэгцтэй видеогоор анхдагч мэдээлэл авсан. Миний хувьд би цагаан хар өнгө их сонгодог хүн, юу ч болсон цагааг өнгө хувцас харцан байдаг. Саяханаас тод өнгө гэхдээ өөртөө тохирохоор сонгож эхэлсэн. Классик хувцаслалтыг өөрөөс нь их дэгжинээр харж авлаа. Баяртай байнх. Харин цаашип ганцаарчлан үс, бие галбир, арьс өнгө, нүүр төрх гэх мэтээ харуулан илүү ойр хамтран, зөвлөмж авбал их зүгээр юм байнх гэж харж байна. Хувцас миний хувьд их том чухал ач холбогдол өгдөг хэсэг ээ.
Санаандгүй инста-с хичээл явуулах гэж байгааг мэдээд бүртгүүлсэн. Маш их шинэ импулс авсан. Мэдээд байгаа ч юм шиг, ер нь болж байна гэж бодоод тэгсэн мөртлөө нэг л сайн зохицуулж чадахгүй байсан олон юман дээрээ “учраа олсон” гэж хэлж болно. Бага багаар хэрэгжүүлж эхэлсэндээ их баяртай байгаа. Аажим аажмаар бүр их үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа. Найз бүсгүйчүүддээ аль хэдийн санал болгосон. Дараачийн удаах сургалтанд найздаа нийлээд төрсөн өдрийн бэлэг болгож болох юм гэсэн бодолтой байгаа. Voucher худалдан аваад бэлэглэх тийм боломжийг бодоорой. Баярлалаа! Сайн сайхныг хүсье!
Миний хувьд персонал стилийн сургалтад суугаад их зүйлийг мэдэж авсан. Сургалт маш их таалагдсан. Үнэхээр үр дүнтэй, өгөөжтэй байсан шүү. Хөөрхөн багшдаа баярлалаа. Би урьд нь хувцаслах үедээ өөрийнхөө сул тал болон давуу талаа сайн анзаарахгүй, шууд өөрт таалагдсан бүхнээ сонгодог байсан юм билээ. Одоо өнгө, загвар гээд л зөв ойлголт авсан минь өөртөө итгэлтэй, мэдрэмжтэй хувцаслах боломжтой болсон доо. Сургалт зарлагдвал боломжтой үедээ дахин сууна гэсэн бодолтой байгаа. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа.
Миний стиль тодорхой биш байсан. Анх яг ямар сонирхолтой, яг ямар өнгийн хувцас өмсөхөө мэдэхгүй, өөрийгөө болж байна л гэж боддог байсан. Даанч дандаа хоорондоо зохицохгүй хувцас авч, мөнгөө их үрдэг байсан. Персонал стилийн сургалтаар их зүйл сурсан. Хувцасны материал хардаг болсон. Хувцас худалдаж авахдаа шүүгээнд байгаа хувцсаа харж, тохирох тохирохгүйг нь хардаг болсон. Өөрийнхөө дуртай, өөртөө зохицсон хувцсаа сонгоод өмсөөд явахаар өөртөө итгэлтэй болсон. Өөртөө хийсэн хамгийн үнэт цаг хугацаа байсан шүү. Баярлалаа.
Төсөөлөөд үз дээ. Өглөө бүр хувцасны шүүгээгээ нээхэд стресс биш, урам зориг таныг угтдаг бол ямар вэ? “Юу ч алга” гэж санаа алдахын оронд “Өнөөдөр би өөрийнхөө ямар гайхалтай хувилбарыг илэрхийлэх вэ?” гэсэн догдлолоор өдрөө эхлүүлдэг гээд бод доо.
Хувцаслалт бол зөвхөн гадаад төрх биш. Энэ бол таны дотоод ертөнц, үнэт зүйлс, мөрөөдлийг үг хэлэхгүйгээр илэрхийлэх хамгийн хүчирхэг хэл юм. Таныг өрөөнд орж ирмэгц хүмүүс таны хэн болохыг, өөрийгөө хэрхэн үнэлдгийг хувцаслалтаас тань мэдэрнэ.
Таны дүр төрх бол таны нэрийн хуудас. Тиймээс хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болох өөртөө хөрөнгө оруулахаас бүү эргэлзээрэй.
Таны жинхэнэ үнэ цэн шүүгээнд хадгалагдах ёсгүй. Таны дотор орших тэрхүү өөртөө итгэлтэй, эрхэмсэг эмэгтэйг шинээр нээх аялалд таныг урьж байна.
Жинхэнэ стиль амьдралыг тань хэрхэн өөрчилдгийг энэ мастерклассаар хамтдаа нээцгээе!

