Боловсронгуй төрх олон хувцаснаас биш, зөв тэнцвэрээс бүтдэг.
Таны шүүгээнд олон хувцас байж болно. Гэхдээ тэд хоорондоо уялдахгүй бол сонголт бүр дахин тэгээс эхэлнэ.
Худалдан авалт нэмэгддэг.
Харин өмсөх хослол нэмэгдэхгүй байна уу?
Асуудал таны мэдрэмж муудаа биш. Хувцас бүрийг тус тусад нь сонгосоор шүүгээ тань нэг дүр зураггүй өссөнд байна. The Lueur Studio эхлээд танд юу зохихыг тодорхойлно. Дараа нь байгаа зүйлсийг хооронд нь уялдуулж, дутууг нь л нөхнө.
Шинээр эхлэхгүй. Байгаа хувцасныхаа боломжийг гаргаж эхэлнэ.
Загвар солигдоно.THE LUEUR STUDIO
Өөрт тань зохихыг мэдэх чадвар үлдэнэ.
Аргачлалыг өөрөө эзэмших үү?
Санчирмаатай хамт хэрэгжүүлэх үү?
Нэг арга барил. Танд хэрэгтэй дэмжлэгийн түвшнээр ялгаатай хоёр зам.
Өөрийн хурдаарModern ClassicMasterclassЮу танд зохихыг таамгаар биш, аргачлалаар шийдэхийг 9 үндсэн хичээл, 5 бонус материалаар сурна. Шүүгээгээ цэгцэлж, капсул сууриа гаргаж, байгаа хувцсаараа олон бүрэн хослол бүтээнэ.Masterclass-тай танилцах

StyleСанчирмаа таны бие, амьдрал, одоо байгаа шүүгээнд тулгуурлан стилийн чиглэлийг тань тодорхойлно. Цэгцлэлээс худалдан авалт, бүрэн хослол хүртэлх шийдвэр бүрийг тантай хамт гаргана.VIP хөтөлбөртэй танилцах
Нөхцөл бүрд өөр хүн болж
хувцаслах шаардлагагүй.
Ажлын өдөр. Чухал уулзалт. Гэр бүлийн баяр. Томилолт. Аялал.
Орчин бүр өөр шаардлагатай. Харин таны танигдах төрх өөрчлөгдөх албагүй. Зөв суурьтай шүүгээ нөхцөл бүрд тохирно. Та үргэлж өөрийнхөөрөө харагдана.
Нэг хэв загвар биш. Нэг танигдах төрх.
Танд юу зохихыг таахаа болино.
Өөрийн шалгуураар сонгодог болно.
Өнгө нь зохисон ч эсгүүр нь тохирохгүй байж болно. Эсгүүр нь зөв ч материал, эзлэхүүн эсвэл тухайн нөхцөлтэй зөрчилдөж болно. Төрхийг ганц зөв сонголт бус, бүх хэсгийн хоорондын зохицол бүтээдэг.
Санчирмаагийн Balance Method нь өнгө, пропорц, эсгүүр, материал, эзлэхүүн, эмэгтэйлэг байдал, орчин үеийн мэдрэмжийг таны бие, амьдралын хэмнэлтэй нэг дор авч үзнэ. Бэлэн дүрэм тулгахын оронд яагаад нэг сонголт танд зохиж, нөгөө нь зохидоггүйг таних мэдрэмж, өөрийн шалгуурыг бий болгоно.
Ингэснээр шүүгээгээ цэгцлэх, шинэ зүйл сонгох, өдөр бүр хослол бүрдүүлэх шийдвэр нэг логиктой болно. Нас, бие, амьдралын нөхцөл өөрчлөгдсөн ч та дахин эхнээс нь таахгүй. Өөртөө юу тохирохыг мэднэ.
Нэг удаагийн хослол биш. Цаашдын сонголт бүрт түшиг болох шалгуур.
Шийдвэр гаргахад хэрэгтэй
шулуун хариултууд.
Modern Classic Masterclass болон VIP Signature Style-ийн гол ялгаа юу вэ?
Бүх хувцсаа шинээр авах шаардлагатай юу?
Улаанбаатарт амьдардаггүй бол яах вэ?
Хувийн стилинг гэдэг зүгээр хувцас сонгож өгөх үү?
Таны дараагийн шүүгээ
шинэ хувцаснаас биш, шинэ шалгуураас эхэлнэ.
Өөрийн стилийг аргачлалаар сурах эсвэл Санчирмаатай ганцаарчлан бүтээх замаас сонгоорой. Аль ч замыг сонгосон зорилго нэг: юу танд зохихыг мэддэг, сонголт бүр нь хоорондоо уялддаг шүүгээ.



