
Д. Санчирмаа
Хувийн стилист.
2019 оноос эмэгтэйчүүдэд өөрт зохих хувцаслалтаа олоход нь зөвлөж байна.
Хувийн стилистийн үйлчилгээтэй танилцах ↗Санчирмаатай танилцах
Д. Санчирмаа бол The Lueur Studio-ийн үүсгэн байгуулагч, хувийн стилист, имиж зөвлөх. Таны биеийн онцлог, амьдралын хэмнэл, хүсэж буй төрхөд нийцсэн хувцаслалтыг тантай хамт бүтээнэ.
Танд юу хэрэгтэйг эхлээд ярилцана. Дараа нь байгаа хувцсыг тань хамтдаа харж, юуг үлдээх, хэрхэн хослуулах, юугаар нөхөхийг тодорхойлно. Ингэснээр өдөр бүр өмсөх хослолоо сонгоход илүү хялбар болно.
Хэрхэн хамтран ажиллах вэ?
VIP Signature Style-аар Санчирмаатай онлайн видео уулзалтаар ганцаарчлан ажиллана. Шүүгээгээ цэгцэлж, хослолоо бүрдүүлж, худалдан авалтаа хамтдаа төлөвлөнө.
Modern Classic Masterclass-аар хувцаслалтын аргачлалыг өөрийн хурдаар сурч, сурсан зүйлээ шүүгээндээ хэрэгжүүлнэ.
Эхлээд өөрөө туршиж үзэх
Стилийн нийтлэлүүдээс капсул шүүгээ бүрдүүлэх, хувцас хослуулах, өнгөө сонгох зөвлөгөөг уншаарай. Жишээ, шалгах хуудсуудыг ашиглан байгаа хувцсаараа туршиж үзэх боломжтой.
Холбогдох
Үйлчилгээний талаар Facebook Messenger-ээр асуух эсвэл info@lueur.mn хаягт бичиж болно. Утас: 7211-2552.
Санчирмаагийн Instagram хуудас.